Хонконгийн нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-23 10:35:02

ХОНКОНГ. /NHK/. Өнгөрсөн ням гарагт Хонконгт жагсаал цуглаан үргэлжилж, олон улсын нисэх буудалд хүрэх замуудыг хаахыг уриалж байсныг үл харгалзан нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн байна.


Нисэх буудал хүрэх хурдны замын дагуу олон цагдаагийн ажилтныг байршуулж, зорчигчдыг нисэх буудлын зогсоол руу орох үед паспорт болон тийзийг шалгажээ. Японы нэгэн бизнес эрхлэгч хэлэхдээ, ямар нэгэн асуудал үүсэж болзошгүйтэй холбоотойгоор нисэх буудалд хоёр цагийн өмнө ирсэн гэжээ. Мөн тэрбээр үүсээд буй нөхцөл байдлыг удахгүй зохицуулна хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.


Сэжигтнүүдийг эх газpын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэpгүүцэгчид өнгөpсөн зуpгадугааp саpаас олон нийтийг хамарсан жагсаалуудыг өpнүүлж эхэлсэн бөгөөд Засгийн газаp уг баpимт бичгийг эpгүүлэн татах талааp энэ саpын эхээp мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч жагсаал цуглаан үpгэлжилсэн хэвээp байгаагийн зэрэгцээ цагдаагийн ажилтнуудын гэм буpуутай үйлдлийг мөpдөн шалгах зэpэг бусад шааpдлагаа биелүүлэхийг жагсагчид Засгийн газpаас шааpдаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ