Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-09-23 08:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 23, Даваа гараг /Билгийн тооллын 24 Намрын илүү тэргүүн сар Таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр.


Наран ургах шингэх: 6.36-18.47

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй


Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Холбоотой мэдээ