“Мэс заслын үеийн сэргээн засах менежмент” олон улсын чуулганд 100 гаруй эмч оролцлоо

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-20 17:58:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Мэс заслын үеийн сэргээн засах менежмент” сэдэвт  олон улсын Эрдмийн чуулган Улаанбаатар хотноо болж, Төв эмнэлэг, дүүрэг болон орон нутгийн Сэргээн засах төвийн 100 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо. 


Монголын Бие бялдар Сэргээн засах судлалын нийгэмлэгээс зохион байгуулсан 14 дэх удаагийн чуулганд Япон Улсын Настан Судлалын Хүрээлэнгийн харъяа эмнэлгийн захирал, ревматологийн мэргэшсэн эмч Като Кейжи, БНХАУ-ын Вухан мужийн Тонжи эмнэлгийн мэдрэлийн сэргээн засалч Шан Шан Гао, БНХАУ-ын Вухан мужийн Ортезийн туслах хэрэгслийн Отобок компанийн төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Юнзао Ван урилгаар оролцож сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, дадлага сургалт зохион байгуулсан юм. 


“Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Доржсүрэн: “Эмнэл зүйн салбарын мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, нотолгоонд тулгуурласан эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, сэргээн засах анагаах ухааны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга туршлагаас суралцан, харилцан мэдээлэл солилцох боломжоор хангах зорилгоор жил бүр Эрдмийн чуулган зохион байгуулж ирсэн” гэлээ.


Энэ үеэр Монголын Сэргээн засах судлалын нийгэмлэг, АНУ-ын Эльсвэйр хэвлэлийн компанитай хамтран 480 хуудас бүхий “Холлинсхейдийн багана нуруу ба мөчдийн үйл ажиллагааны бүтэц зүй ” номыг монгол хэл рүү орчуулснаа танилцууллаа.                 

Холбоотой мэдээ