ХЗДХЯ-ны нээлттэй өдөрлөгт тус яамны харьяа 12 байгууллага оролцож байна

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-19 15:21:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг ХЗДХЯ, түүний харьяа байгууллагуудын нээлттэй өдөрлөгөөр үргэлжилж байна.


Өдөрлөгт Цагдаагийн ерөнхий газар, Улсын Бүртгэлийн ерөнхий газар, ШШГЕГ, Хил хамгаалах байгууллага, Оюуны өмчийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль зэрэг тус яамны харьяа 12 агентлаг оролцож, иргэдэд хууль зүйн зөвлөгөө авах, бүх төрлийн өргөдөл мэдүүлэг гаргах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг олгож байгаа юм.


Мөн үеэр бүх төрлийн лавлагаа олгохоос гадна хаяж үрэгдүүлсэн бичиг баримтыг газар дээр нь нөхөн олгох буюу солих үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, иргэд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтаа 1-2 цагийн дотор нөхөн авах боломжтой юмТус өдөрлөгийн хамгийн ачаалалтай асрын нэг Улсын бүртгэлийн ерөнхий газар 14 цагийн байдлаар 3000 орчим иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.  


Өдөрлөгийн нээлтийн үеэр Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын жагсаалын үзүүлбэр, албаны нохойн болон мотоциклын үзүүлбэр болон алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлбэрийг сонирхуулж, хорих ангийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг олонд дэлгэсэн байлаа.







Холбоотой мэдээ