"Ус-Амин эрдэнэ" уралдаанд шалгарсан хүүхэд үнэгүй хичээллэх эрх авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 11:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой удахгүй болно. Энэ ойг угтаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвөөс ‘’Ус-Амин Эрдэнэ’’ гар зургийн уралдааныг зарласан байна.

Тус гар зургийн уралдаан нь хүүхдийн бүтээлээр дамжуулан тэдэнд усаа хайрлах эерэг сэтгэлгээг бий болгох, усны бие махбодод үзүүлэх эерэг нөлөөлөл, усаа хайрлах сэтгэхүйг суулгах, улмаар усан спортоор хичээллэх дадлыг олгох зорилготой. Энэхүү уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6-15 насны хүүхдүүд өөрийн  бүтээлээ энэ сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өгөх боломжтой. Шалгаруулалтыг 6-9, 10-12, 13-15 гэсэн гурван насны ангиллаар шалгаруулж,  бүтээл нь шалгарсан хүүхдүүдийг усан спорт сургалтын төвд 1-3 сарын хугацаанд үнэ төлбөргүй хичээллэх эрхээр шагнана гэж  Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ