Хөлбөмбөгийн Монгол-Австралийн хөвгүүд эн тэнцүү тоглож, манай баг 2:1-ээр хожигдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд Вьетнам улсын Ханой хотноо оролцож байгаа манай хөвгүүд хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгч Австралийн шигшээ багтай гайхалтай тоглолт хийж 2-1-ээр хожигдлоо.
Энэ удаагийн тоглолтод Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын шигшээ
баг, Азийн шилдэг багийн эсрэг ширүүн тулаан хийж эхний хагаст 2:0-ээр эсрэг
багийн давамгайлсан юм. Хоёрдугаар хагаст манай хөвгүүд бууж өгөлгүй тун сайн
тоглож 64 дэх минутад Д.Шийрэвжамц /10 дугаарт/ Австралийн хаалганд гоол
орууллаа.
Манай баг тооны харьцааг тэнцүүлэх хэд хэдэн боломж олдсон ч тоог тэнцүүлж амжилгүй 2:1-ээр хожигдлоо.
“Одоогоос 2 жилийн өмнө
манай улсад Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт
явагдахад Монгол болон Австралийн шигшээ баг учраа таарч 10:1-ээр ялагдал
хүлээж байсан юм. Харин энэ удаагийн тоглолтоор Монгол хөвгүүдийн ур чадвар
ахиж дээшилсэн гэдгийг манай баг нотлон харууллаа” хэмээн МХБХ-ноос онцоллоо.