ОУСК-ийн дэд ерөнхийлөгч манай улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-17 08:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Санхүүгийн корпораци (ОУСК)-ийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан дэд ерөнхийлөгч Нена Стойлжкович манай улсад айлчилж байна.

Хоёр өдрийн албан ёсны айлчлалын хүрээнд хатагтай Н.Стойлжкович нь Засгийн газар, санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд болон хувийн хэвшлийн манлайлагчид нартай уулзаж, ОУСК-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцах юм. Тэрээр, “Хөгжиж буй орнуудын хувийн хэвшилтэй харилцан ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага болох ОУСК Монгол Улстай хамтран ажиллах боломжуудыг судалж байна.

ОУСК-ийн зүгээс Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлэх, иргэдэд, ялангуяа залуучуудад зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар өөрийн биеэр сонсож ярилцах хүсэлтэй байна” гэж айлчлалынхаа үеэр мэдэгдэж байна.

“Монгол Улс нь өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой ба тулгарч буй бэрхшээлүүд болон хөгжлийн боломжууд нь ч гэсэн өвөрмөц юм” хэмээн хатагтай Стойлжкович хэлсэн байна.

 

ОУСК нь 1997 оноос хойш Монголд эрүүл мэнд, банк санхүү, зочид буудал, уул уурхай, үйлчилгээний салбаруудын нийт 35 төсөлд зээл, санхүүжилт олгосон байна. Энэ оны долоодугаар сард Монгол Улсын 44 мянган бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид нарт зээл, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Хас банкинд 65 сая ам.долларын зээл олгож байгаагаа зарласан юм. ОУСК-ийн зүгээс бичил, ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх нь үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг байсаар байх болно гэж тус байгууллагын албан мэдээнд дурдсан байна

Холбоотой мэдээ