АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 15:57:07

МОСКВА. /TASS/. АНУ, БНАСАУ-ын ажлын түвшний яриа хэлэлцээ хэдхэн долоо хоногийн дотор сэргэж магадгүй байна хэмээн “Yonhap” агентлаг БНАСАУ-ын албан ёсны эх сурвалжаас иш татан мэдээлжээ.


БНАСАУ, АНУ-ын ажлын яриа хэлэлцээ тун удахгүй сэргэнэ хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэрбээр яриа хэлэлцээ  хийж эхлэх тодорхой хугацааг дурдаагүй байна.


Д.Трамп, Ким Жөн Ун нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хоёр улсын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Хоёр улсын удирдагч өнгөрсөн 6 дугаар сард Панмүнжомд яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцсон хэдий ч энэ тохиролцоо одоог хүртэл хэрэгжээгүй юм.  

Холбоотой мэдээ