“Дүнжингарав”-ын урд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-14 14:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн урд замыг Амгалангийн өртөөний гарам хүртэл түр хугацаагаар хааж байна.

Өнөөдөр зохион байгуулж буй “Цэвэр агаар” өдөрлөгийн хүрээнд 500 дугуйчны парад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн марафон гүйлт зэрэг спортын үйл ажиллагаа болж буй юм. Үүнтэй холбоотойгоор дээрх зам, уулзваруудын хөдөлгөөнийг өглөөний 08.00-18.00 хүртэл хязгаарлаад байгаа аж. Тиймээс дээрх замаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-наас мэдээллээ. 


Холбоотой мэдээ