Ус зайлуулах шугам, шуудууны гарцыг бөглөснөөс болж иргэд хохирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 13:36:17

Төв аймгийн Зуунмод суманд ус зайлуулах, шугам шуудууны гарцыг бөглөж, хашаа байшин барьсны улмаас иргэд шар усны үерт автах тохиолдол цөөнгүй гарч байна.

Тавдугаар багийн Усны аж ахуйн Б-ийн гуравт амьдардаг иргэдийн ярьж буйгаар уулын ус гэр хорооллын айл өрхийг дайрах бус, тойрч гарах замд өнгөрсөн жил  блокон хашаа барьснаас болж, шар усны үерт өртөж, орох гарах зам хязгаарлагдаж, орчны бохирдол үүссэн байна. Шавар шалбааг ихээр хуримтлагдснаас болоод үмхий үнэртэж, зарим хүмүүс орой үдэш хог хаягдал асгах болжээ.  

Оршин суугчид энэ тухайгаа багийн засаг даргад н.Ганчимэгт уламжилсан боловч, хөрөнгө мөнгө дутагдалтай учир 4 сардаа багтааж, шороо хаяж, усны шугамыг сэтлэнэ гэсэн хариу өгсөн байна. Иймд цас битгий ороосой хэмээн бурхандаа залбирах ганц  зам үлдснийг иргэн П.Цогтбаяр ярив.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ