Хятад улс АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-12 16:30:23
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /BBC/. Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны худалдааны дайн үргэлжилж байгаа энэ үед АНУ-ын 16 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ татвараас чөлөөлжээ.


Энэхүү арга хэмжээнд хорт хавдрын эсрэг эм болон малын тэжээл зэрэг багтжээ. Хэдийгээр АНУ-ын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ татвараас чөлөөлсөн боловч цаана нь 5000 гаруй бараа бүтээгдэхүүн өндөр татвартай хэвээр байгаа юм.


Харин зарим шинжээчид БНХАУ-ын энэхүү алхмыг АНУ-тай худалдааны яриа хэлэлцээ хийхийн өмнөхөн нааштай дохио илгээж байна харж байна.


Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын гаргасан шийдвэрийг сайшаагаад, уг шийдвэр удахгүй болох хоёр орны худалдааны хэлэлцээрт дэвшил авчирна хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ