Японд 420 гаруй мянган айл өрх цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-12 14:39:37
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы зүүн нутгийг дайран өнгөрсөн “Факсай” хар салхины улмаас Токио хот орчмын хэдэн зуун мянган айл өрх, албан байгууллагын цахилгаан хангамж тасарчээ.


Канагава болон Чиба мужийн эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байна гэж Токио хотын Эрчим хүний компани лхагва гарагт мэдэгдсэн байна. “Цахилгаан хангамж удаан хугацаанд тасарч байгаад хүлцэл өчье. Гэвч лхагва гарагт багтаан эрчим хүчний хангамжийг бүрэн сэргээх боломжгүй байна” гэж “TEPCO” эрчим хүчний компанийн ерөнхийлөгч Ёшинори Канеко мэдэгджээ.


Үүний зэрэгцээ тус компанийн мэдээлснээр, шөнө дунд цахилгаан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байсан боловч аяганаас болж хугацаа алдсан байна.  Лхагва гарагийн оройн 16:00 цагийн байдлаар Канагава мужид 3800, Чиба мужид 420 мянган айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаангүй байна. 

Холбоотой мэдээ