Шар дөрвөлжин тэмдэглээтэй уулзварыг 1304 жолооч зөрчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-09 15:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд замын түгжрэлийг бууруулах зорилгоор байнгын ачаалалтай байдаг Цэцэг төв, Үндэсний төв музей, Цаг уурын газрын өмнөх болон МУБИС гэсэн дөрвөн байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд дээрх уулзварыг зөрчсөн тээврийн хэрэгслийн жолооч нарыг торгож байгаа. Энэ оны хоёрдугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан шар тэмдэглэгээ бүхий уулзварыг нэвтрэх программ хангамжид 21.216 машин бүртгэгдсэнээс 1304 жолооч дүрмийн заалтыг зөрчиж торгууль хүлээгээд байгаа талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.


Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг байдлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Дэлхийн олонх улс орон "Yellow box junctions" буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынхаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг аж. 

Холбоотой мэдээ