Монголд хөрөнгө оруулалт хийх гэж байна уу? Малынх нь махыг амталж үзээрэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 09:52:47

НЬЮ-ЙОРК. /Wsj/. Ядруухан Монгол Улс сүүлийн үед хүндхэн замыг туулж байна. БНХАУ-ыг нүүрс, зэсээр хангах замаар орлогоо бүрдүүлдэг Монголын уул уурхайн салбар эрчимтэй тэлж байсан боловч сүүлийн үед хямралтай нүүр тулсан билээ.

Тус улсын төгрөгийн ханш огцом унаж, гадаад валютын нөөцийн хэмжээ нь буурсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол олон улсын зах зээлд бонд гаргаж, 500 сая доллар босгосон хэдий ч хүү нь бараг 11 хувь. Гурван жил хагасын өмнө Монгол бонд гаргах үед хүү нь 4.125 хувьтай байсан билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгт “Credit Suisse” компанийн зохион байгуулсан хурлын үеэр үг хэлэхдээ,  уул уурхайн салбарын оролцоогүйгээр эдийн засгийг сайжруулах хүчин чармайлт гаргаж байна гэв. Жишээ нь, Монголын мал сүргийг 54 сая толгойд хүрч өссөнийг дурдсан байна. Мөн тэрбээр “Монголын мал хамгийн "ардчилсан", учир нь тэд юу хүссэнээ идэж, хаа хүссэн газраа бэлчиж болно” гэж ярьжээ. Ингэснээр дэлхий дээр хамгийн амттай органик мах бий болдог. Дэндүү чанар муутай мах зэсийн үнэд ч хүрэхгүй.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ