Ч.Сайханбилэг Хонконгийн Засгийн газрын тэргүүнтэй уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 09:13:51

ХОНКОНГ. /7thspace/. Хонконгийн Засгийн газрын тэргүүн Лэунг Чунь-ин Засгийн газрын ордондоо Монголын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцлоо.

БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд Хонконг идэвхтэй оролцож байгаа гэж Лэунг Чунь-ин мэдэгджээ. Нэг бүс, нэг замын дагуу байрладаг орнуудын нэг нь Монгол Улс гэдгийг тэрбээр онцлон дурдаад, уг санаачилгын хүрээнд бий болж буй хөгжлийн боломжуудыг ашиглан  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Мөн “супер холбогч”-ийн үүрэг гүйцэтгэдэг Хонконг хотод Монголын компаниуд үйл ажиллагаагаа явуулж, бизнесийн илүү өргөн боломжуудыг нээж байгаад тэрбээр талархлаа илэрхийлэв. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ