Азербайжанчууд Цагаан ордны дэргэд жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-08 09:05:02

ВАШИНГТОН. /Anadoly/. Азербайжаны газар нутгийг Армены Зэвсэгт хүчин эзлэн түрэмгийлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан АНУ-ын нийслэл Вашингтон хотод боллоо. Эсэргүүцлийн ажиллагааг Америкийн нийслэл амьдарч буй азербайжанчууд зохион байгуулжээ.

Жагсагчид Азербайжан, Турк болон АНУ-ын далбаанаас гадна “Түрэмгийлэл, эрүү шүүлтэд Армены цэргийнхэн буруутай”, "Азербайжаны газар нутгийг эзлэн түрэмгийлж байгаагийн  эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе”, “Үндэстэн угсаатны эсрэг гэмт хэрэгт Армен буруутай” гэж бичсэн самбарууд барьцгаасан байв.

Азербайжаны газар нутаг олон жилийн турш Армены эрхшээлд байгаа хэмээн азербайжан цагаачдын нэг болох Заур Байрамлы ярьж байна.

“Уулын Карабахын асуудлыг шийдэх цорын ганц арга бол Азербайжаны газар нутгийг эзлэн түрэмгийлэхээ зогсоох явдал юм. Ингэсэн цагт л Уулын Карбахын статусыг хэлэлцэх боломжтой. Энэ асуудлыг шударгаар шийдэхэд нөлөөлөхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байна” гэж тэрбээр хэллээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ