Байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд 2800 гаруй гишүүн бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-06 10:08:18

Завхан /МОНЦАМЭ/. Завханд байгаль хамгаалах чиглэлээр 100 орчим нөхөрлөл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас есөн сумын 43 нөхөрлөлийн хагас жилийн үйл ажиллагаа болон төлөвлөгөөний биелэлтийг хянажээ.

Хяналтаар нөхөрлөлүүдийн төлөвлөгөө төлөвлөлт нь сайн байсан ч төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн зохистой захиран зарцуулалт мэр сэр асуудалтай гарсан байна. Дашрамд хэлэхэд, аймгийн хэмжээнд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, баялгаа зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчноо хамгаалахаар 100 орчим нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөлүүдэд нийт 2800 гаруй гишүүн ажиллаж 186500 га ойн сангийн талбайг эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалах чиглэлээр байгуулсан нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа жигд сайн бөгөөд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгааг мөн Байгаль орчны газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ