Гренландын мөс хурдацтайгаар хайлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-04 14:28:19

КОПЕНХАГЕН. /AP/. Энэ онд Гренландын мөсөн давхарга урьд бүртгэгдэж байгаагүй их хэмжээгээр хайлсан талаар Дани, Гренландын Геологийн судалгааны төвөөс мэдээлжээ.  


2019 он гарсаар далайн түвшнийг нэг гаруй миллиметрээр нэмэгдүүлэх хэмжээний мөс хайлсан байна. Гренландын бүх мөс хайлж дууссан тохиолдолд дэлхийн далайн түвшин 7 метрээр нэмэгдэнэ. Ийм үйл явдал ойрын хэдэн зуу, хэдэн мянган жилд тохиолдох магадлал бага хэдий ч өчүүхэн хэмжээний өөрчлөлт нам дор газар амьдарч буй олон сая хүний амь насыг эрсдэлд оруулж болзошгүй юм.


Судлаачид мөсөн давхаргын хайлах явц улам түргэссээр буйд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд ойрын хэдэн арван жилийн дотор дэлхийн улс орнуудын эргийн хотуудад аюултай нөхцөл үүсэж магадгүйг анхааруулсан байна. Уг судалгааны төгсгөлд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг олон улсад уриалсан байжээ. 

Холбоотой мэдээ