“Дориан” АНУ-ын зүүн эргийг чиглэн урагшилж байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-09-04 12:12:28

НАССАУ. /The Guardian/. Мягмар гарагт “Дориан” хар салхи аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай Бахамын арлуудад их хэмжээний хохирол учруулжээ. Уг хар салхи одоо Бахамын арлуудыг өнгөрөн баруун хойд зүгийг чиглэн урагшилж байна.


Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд Бахамын олон улсын нисэх буудал болон Абако арлын “Марш Харбор” тосгон усанд автсан байжээ. Мягмар гарагт “Дориан”-ы хүч суларч, хоёрдугаар түвшний шуурга болсон хэдий ч баруун хойд хэсгийн арлуудад аадар бороо үргэлжлэн орж, хүчтэй салхи дэгдэх төлөвтэй байна.


“Дориан” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 7 хүрсэн талаар Бахамын хамтын нөхөрлөлийн улсын Ерөнхий сайд Хюберт Миннис мэдэгджээ. “Цаашид амиа алдагдсын тоо нэмэгдэж болзошгүй” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Даваа гарагийн орой уг хар салхи тавдугаар түшний шуургад тооцогдож байсан юм.  


“Дориан”-ы хүч аажмаар суларсаар байгаа бөгөөд лхагва гарагт Флорида муж улсын зүүн эрэгт хүрч, лхагва гарагийн орой Жоржия, Өмнөд Каролина муж улсын эргийг чиглэж, пүрэв гарагийн орой Хойд Каролина муж улсыг дайран өнгөрөх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ