Төв Америкийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурал болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-07 14:07:34

САН-ХОСЕ. /Prensa Latina/. Коста Рикагийн нийслэл Сан-Хосе хотод болж буй 2016 оны Төв Америкийн аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд 14 орны төлөөлөгчид оролцож байна.

Энэ сарын 8 хүртэл үргэлжлэх хурлын үеэр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрх, хүчирхийлэл, авлигатай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.

Төв Америкийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бидэнд тулгарч байгаа асуудлууд, ялангуяа, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авах арга замыг тодорхойлоход энэ хурал ихээхэн ач холбогдолтой гэж Коста Рикагийн Олон нийтийн аюулгүй байдлын сайд Густаво Мата мэдэгдсэн байна.

Гондурас, Канад, Колумб, Чили, Эль Сальвадор, Гватемал, Мексик, Никарагуа, Панам, Доминиканы Бүгд Найрамдах Улс, АНУ, Белиз улсын төлөөлөгчид хуралд оролцож байна гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ