Хонконгт жагсаал зохион байгуулагчид руу халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ. /NHK/. Хонконгт жагсагчид болон тэднийг эсэргүүцэгчдийн
дунд өрнөж буй зөрчил улам нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газрыг эсэргүүцсэн
жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүс рүү халджээ.
Цагдаагийн газрын
мэдээлснээр, пүрэв гарагт Жимми Шам болон түүнтэй хамт явж байсан хүн рүү
бейсболын цохиуртай хүмүүс халдсан ажээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдийн мэдээлснээр, Ж.Шам гэмтээгүй боловч хамт явсан хүний гар гэмтжээ.
Ж.Шам пүрэв
гарагийн орой хэвлэлийн бага хурал зохион байгуулан хэлэхдээ, би айж байгаа
боловч Хонконгийн ирээдүйд санаа тавьж, бусад жагсагчтай нэгдэн хамтран ажиллах
болно гэжээ. Тэрбээр бямба гарагт Хонконг дахь Бээжингийн төлөөлөгчийн газрын
ойролцоо жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Пүрэв гарагийн
өглөө өөр нэгэн жагсаал зохион байгуулагчийн биед халдсан хэрэг гарсан бөгөөд металл
саваа, шүхэр барьсан дөрвөн хүн түүн рүү халдсан байна. Тэрбээр өнгөрсөн
долдугаар сарын 27-нд болсон жагсаалыг зохион байгуулжээ.
Сэжигтнийг
шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчид энэ оны эхэн үеэс эхлэн өдийг
хүртэл жагсаал цуглаан өрнүүлсээр байгаа бөгөөд тэд уг баримт бичгийг бүрмөсөн
хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.