Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-08-30 07:28:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар есдүгээр сарын 2-ныг хүртэл бороо хур багатай, өдөртөө дулаан байж, тариа, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.

2019 оны 8 дугаар сарын 30-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 23-25 градус дулаан байна.

Холбоотой мэдээ