СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
183@montsame.mn
2019-08-29 13:30:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн 9 давхар барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ЭМТ-ийн дарга Ж.Болортуяа, ЭМТ-ийн хамт олон, "Хөх бүрдний эх" ХХК-ийн захирал Н.Энхтайван болон барилгачид оролцов.

СХД-ийн 320 гаруй мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төв нь зочид буудлын зориулалтаар барьсан  барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байжээ. Иймээс энэхүү өргөтгөлийг барьснаар, мэс заслын тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, хүүхдийн тасагтай болж,  шинэ тоног төхөөрөмжөөр хангагдан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм. 


Холбоотой мэдээ