Украинд хийх цэргийн сургуульд 14 улс оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-28 14:29:48

КИЕВ. /Ukrinform/. Украины Львов мужийн нутаг дэвсгэрт есдүгээр сарын 13-28-нд хийх олон үндэстний “Rapid Trident” цэргийн сургуульд дэлхийн 14 улс, НАТО болон тус эвслийн түнш орнуудын цэрэг оролцоно.


“Цэргийн сургуульд Америкийн 375 орчим цэрэг болон иргэний мэргэжилтнүүдийг оруулаад тус улсын холбоотон болон түнш улсын 3700 орчим цэрэг оролцоно” гэж Европ дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалаас мэдээлжээ. Цэргийн сургуулийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ Хуурай замын цэргийн үндэсний академийн Энхийг сахиулах болон аюулгүй байдлын олон улсын төвийн баазад болно.


АНУ-аас уг сургуульд Калифорни муж улсын Үндэсний гвардын агаарын десантын 101 дүгээр дивизийн цэргүүд, АНУ-ын Хуурай замын Долдугаар сургалтын анги, мөн Тусгай ажиллагааны анги нэгтгэл оролцох аж.


Өнгөрсөн жилийн “Rapid Trident” сургуульд АНУ, Азербайжан, Болгар, Их Британи, Гүрж, Дани, Канад, Литва, Молдав, Герман, Румын, Польш болон Турк улсын цэргүүд оролцжээ.


Холбоотой мэдээ