Бэлгийн замын халдвараас сэргийлэх үзлэг, шинжилгээний хүртээмжийг сайжруулах төсөл эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-27 16:36:35

Дорноговь /МОНЦАМЭ/."Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүртээмжийг сайжруулах" төсөл наймдугаар сарын 27-ноос Дорноговь аймагт хэрэгжиж эхэллээ.

Төслийг Эрүүл мэндийг дэмжих сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй бөгөөд төслийн хүрээнд БЗДХ-ийн илрүүлгийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж эмчилнэ.

Үзлэгт хамрагдахыг хүссэн иргэдийг харьяа өрхийн эмнэлэг болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн сайн дурын зөвлөгөө өгөх кабинетад хүлээн авч үйлчлэх  аж.

Өөрийн сайн дураар үзлэгт хамрагдах иргэний нууцыг задруулахгүй, чандлан хадгалах нөхцөлтэйгөөр үнэгүй үзлэг шинжилгээ хийнэ гэж аймгийн ЭМГ-аас мэдэгдэв.
Холбоотой мэдээ