Баян-Өлгийн МСҮТ гоо засалч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-27 15:17:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв 2019-2020 хичээлийн жилээс гоо засалч мэргэжлээр элсэлт авахаар болсон талаар сургуулийн захирал И.Жанболат хэллээ.

Тус төв нь өнгөрсөн онд хүнд машин механизмын оператор, хүлэмжийн аж ахуйн фермерийн ангийг шинээр нээж, нийтдээ 19 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн гаргаж байсан юм.

"Орон нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэнд энэ жилээс гоо засалчийн ангийг шинээр нээж байна. Холбогдох сургагч багш нараа Улаанбаатар хотод суралцуулж, бэлтгэл ажлаа хангасан. Манай төвийн хувьд өнгөрсөн онд 534 боловсон хүчин бэлтгэн гаргаснаас 60 гаруй хувь нь ажлын байртай болсон гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа. Засгийн газрын шийдвэрээр энэ жилээс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон. Ард иргэдийн хандлага ч өөрчлөгдөж, МСҮТ-д суралцахаар хандсан залуучуудын тоо зарим мэргэжлээр яамнаас баталж өгсөн квотоос илүү гараад байна" гэдгийг тэрээр онцлов.



Холбоотой мэдээ