Аймгийн төмсний хэрэгцээний 61, хүнсний ногооны 13 хувийг орон нутагтаа хангана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-26 16:49:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 оны ургацын урьдчилсан балансыг гаргажээ.

Тус аймгийн хувьд өнгөрсөн хавар хөрсний суурь чийг бага, хуурайшилт ихтэй байгаагаас тариалалт хожуу эхэлж, тариаланчид 674 га-д малын тэжээл, 305 га-д төмс, 142 га-д хүнсий ногоо тус тус тариалжээ. Харин долдугаар сард хур бороо элбэг байснаас таримлын талбайд хог ургамал ихээр ургасан нь газар тариаланд сөрөг нөлөө үзүүлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Тариалалтын төв сумуудад таримал бүр дээр ургацын баланс хийж үзэхэд, урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 1088 тонн малын тэжээл, 2558 тонн төмс, 1210 тонн хүнсний ногоо тус тус хураан авах тооцоо гарчээ.  

Энэ нь аймгийн төмсний хэрэгцээний 61, хүнсний ногооны 13 хувийг орон нутагтаа хангана гэсэн үг юм.   

Холбоотой мэдээ