Хятадад чөлөөт худалдааны зургаан бүс байгуулна

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-08-26 16:54:41

БЭЭЖИН. /CCTV/. БНХАУ-ын Төрийн зөвлөл улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны зургаан шинэ бүс байгуулах төслийг эхлүүлэх үүрэг өгчээ.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, тус улсын эрх баригчид Гуанси-Жуаны өөртөө засах дүүрэг, өмнөд нутгийн Шаньдун, Зянсу мужуудад, хойд нутгийн Хэбэй мужид, баруун өмнөд нутгийн Юньнань мужид болон ОХУ-тай хиллэдэг Хэйлунзян мужид онцгой бүс байгуулах төслийг баталсан байна. Уг төсөл нь “шинэ эрин үед БНХАУ-ыг нээлттэй байлгахад чиглэсэн стратегийн арга хэмжээнүүдийн нэг” ажээ.


Энэхүү төслийг БНХАУ-ын дарга Си Жиньпиний гаргасан чанартай өсөлт рүү шилжих, Хятадын бүс нутгуудын гадаад ертөнцтэй хийж буй худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд төрөөс тавьж байгаа хязгаарлалтыг арилгах замаар үндэсний чадавхыг нээх санаачилгыг харгалзан хэрэгжүүлэхээр болсон байна.


Импортыг нэмэгдүүлэх үйл явцад саад болж байгаа хиймэл саад тотгоруудыг ойрын хугацаанд арилгахаар төлөвлөж байна гэж Си Жиньпин зургадугаар сарын 28-нд Японы Осака хотод болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгджээ. 



Холбоотой мэдээ