Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан компаниудын техник хэрэгслийг нүүлгэжээ

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-26 14:17:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж 216 экскаватор, 186 ковш, 42 алт угаагч усан буу, уул хийгээд модонд нуун далдалсан 26 техник хэрэгслийг нүүлгэн шилжүүлээд байна.

Түүнчлэн тухайн орон нутгийн харьяалалгүй 26 өрхийг нүүлгэн шилжүүлж, хууль бусаар алт олборлохоор ирсэн 128 иргэнийг шалгажээ. Мөн алт угаах зорилгоор хуримтлуулсан усыг дахин ашиглахаас сэргийлэн даланг сэтэлж, нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ