“Хаадын тоглоом”-ын гол дүр “Marvel”-ийн шинэ кинонд дүр бүтээнэ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-26 12:13:25

НЬЮ-ЙОРК. /TASS/. Их Британийн жүжигчин Кит Харингтон Marvel” кино студийн “The Eternals” хэмээх шинэ кинонд дүр бүтээхээр болжээ.


Өдгөө 32 настай жүжигчин Харингтон “Хаадын тоглоом” цуврал кинонд бүтээсэн Жон Сноугийн дүрээрээ олонд танигдсан юм.


The Eternals” комик дээр өгүүлэгддэг супербаатрууд нь зохиогчийн санаагаар олон сая жилийн өмнө гарч ирсэн баатрууд аж. Хүний дүр төрхтэй эдгээр баатар нь итгэмээргүй их хүчтэй бөгөөд нисэх, бусдын оюун санааг удирдах, юмсын хэлбэрийг өөрчлөх зэрэг супер хүч чадалтай аж. “The Eternals” кино 2020 оны 11 дүгээр сарын 20-нд дэлгэцнээ гарна. 

Холбоотой мэдээ