Хонконгт жагсагчидтай мөргөлдөх үеэр 15 цагдаа гэмтжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-26 11:55:14

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Ням гарагт жагсагчидтай мөргөлдсөний улмаас Хонконгийн цагдаагийн 15 ажилтан хүнд, хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай хууль сариулах байгууллагын төлөөлөгч мэдээлжээ.


Төлөөлөгчийн мэдээлснээр, Хонконгийн Цуен Ван дүүрэгт ням гарагт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 12-18 насны нийтдээ 29 жагсагчийг зөвшөөрөлгүй жагссан, хууль бусаар зэвсэг эзэмшсэн, цагдаа нар руу халдсан хэргээр баривчилсан байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий болон ус шүршигч хоёр тусгай машин ашиглажээ.


Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчдын зарим нь зөвшөөрсөн чиглэлээс гарч, бэхлэлт босгон, тоосго, хулс модоор зэвсэглэцгээн эмх замбараагүй байдалд өдөөн турхирч эхэлжээ. Тэд цагдаа нар руу шатах бодис бүхий шил зэрэг янз бүрийн зүйл шидсэн байна.


Цагдаагийн зургаан офицер жагсагчдаас биеэ хамгаалахын тулд гар буугаа гаргасан байна. Эмх журам сахиулагчдын нэг нь өөрийгөө хамгаалах зорилгоор анх удаа галт зэвсгээр агаарт хий бууджээ.


Холбоотой мэдээ