Суданд үерийн улмаас 60 гаруй хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-26 09:14:21
Yesukheitumur Tumurbaatar

ХАРТУМ. /BBC/. Суданд аадар бороо орж, үер буусны улмаас 62 хүн амиа алдсан гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Судан улсын 12 мужийн 200 мянга гаруй иргэн үерт өртөж, өмнөд нутгийн Цагаан Нил муж хамгийн их хохирол амссан байна.


Үерийн улмаас 37 мянга гаруй барилга байшин эвдэрч сүйдсэн гэж НҮБ-аас мэдээлжээ. Мөн тус улсын борооны улирал 10 дугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.


Холбоотой мэдээ