О.Баярхүү Жюү-жицүгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа Жюү-жицүгийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсний М2 +100 кг-д хүч үзсэн Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээний тамирчин Одсүрэнгийн Баярхүү /2019.08.24/ хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр 2018 онд Японы Токио хотод жюүжицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Лас-Вегаст энэ сарын 21-25-нд болж буй тус тэмцээнд МЖЖХ-ны “алтан гишүүн” С.Жавхлангаар ахлуулсан, Г.Эрхэмбаяр аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүчээ сорьж байгаа юм.
Тус тэмцээний эхний өдөр барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт
хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100 кг-д хүрэл
медаль хүртсэн билээ.