“Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг ашиглалтад хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-23 21:35:40

Увс /МОНЦАМЭ/. “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замын өргөтгөлийн ажлыг байнгын ашиглалтад энэ сарын 22-нд хүлээж авлаа. Тус ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Увс-АЗЗА” ТӨХК-ийн хамт олон гүйцэтгэсэн байна. 

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар болон аймгийн удирдлагууд оролцлоо.

“Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөснөөр тус онгоцны буудлын хүчин чадал илүү сайжирч, “3-C” ангиллын буюу 100 хүртэлх суудалтай онгоцыг хүлээн авах хүчин чадалтай болсон байна. 

Холбоотой мэдээ