Кесси “Монако” багийн тоглогч болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-23 17:06:40

МОСКВА. /RMC Sport/. Италийн "Милан" багийн хагас хамгаалагч Франк Кесси “Монако” багт шилжин орж магадгүй байна.


Өдгөө 22 настай Кессиг "Милан" баг 20 сая еврогоор шилжүүлж магадгүй байна. Хоёр баг тоглогчийг түрээслэх бус шилжүүлэх талаар хэлэлцэж байгаа аж. Кесси түрээсийн нөхцөлтэйгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд “Милан” багт хоёр жилийг өнгөрөөсөн бөгөөд түүнийг энэ оны зун “Аталанта” багаас 24 сая еврогоор худалдан авсан байна.   


2018-2019 оны улиралд Кесси 42 тоглолтод оролцож, нийт 7 гоол оруулжээ. Кот д’Ивуарын шигшээ багт тэрбээр 27 тоглолт хийсэн байна. 

Холбоотой мэдээ