“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2019-08-23 12:00:15

КАНБЕРРА. /ABC/. Австралийн агаарын тээврийн “Qantas” компани урт хугацааны нислэгийг зорчигчид болон хөлгийн багийн гишүүд хэрхэн өнгөрүүлэхийг судлах зорилгоор 19 цаг үргэлжлэх туршилтын нислэг үйлдэхээр болжээ.


Qantas” 2022 он гэхэд Сидней-Лондон болон Нью-Йоркийн чиглэлд зогсолтгүйгээр нислэг үйлддэг болохоор зорьж байна. Уг үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн тохиолдолд дэлхийн хамгийн урт шууд нислэг болох юм.


Энэ оны эцсээр үйлдэж эхлэхээр төлөвлөж буй туршилтын нислэгийн үеэр дээд тал нь 40 зорчигчийг тээвэрлэж, тэдний эрүүл мэндийн байдлыг хянах юм. “Qantas”-ийн төлөөлөгч Алан Жойсын мэдээлснээр, шууд нислэгүүдийг Австралийн зүүн эргээс Лондон, Нью-Йорк хотын чиглэлд үйлдэх ажээ.


"Хэт урт нислэгийн үеэр зорчигчид болон хөлгийн багийн гишүүдийн тав тухтай байдлыг хангах асуудлуудыг голчлон анхаарна" гэж А.Жойс хэлжээ. Сидней хотоос Лондон, Нью-Йоркийн чиглэлийн нислэг тус тус 19 цаг гаруй үргэлжлэх бөгөөд туршилтын нислэгийн үеэр онгоцонд суусан бүх хүнд өмсөж, зүүх зориулалт бүхий төхөөрөмжийг зүүлгэх аж. Түүнчлэн уг нислэгүүдийг “Boeing 787-9” онгоцоор үйлдэх юм байна. 

Холбоотой мэдээ