Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-22 13:03:47

ТОКИО. /RIA Novosti/. Венесуэл улс лхагва гарагт БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод Элчин сайдын яамаа /ЭСЯ/ нээлээ гэж КCNA агентлаг мэдээлжээ.


Хэдийгээр хоёр улсын хооронд 1974 онд дипломат харилцаа тогтоосон боловч Венесуэлийн дипломат төлөөлөгчийн газрыг дөнгөж одоо л нээж байгаа юм.


КCNA агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэснээр, ЭСЯ-ыг нээх ёслолын ажиллагаанд БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Гук, Венесуэлийн Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод болон Далайн орнуудын хэрэг эрхэлсэн дэд сайд Рубен Дарио Молина, Венесуэлийн хэргийг түр хамаарагч Маурисио Андрес Бардинет Тата нар оролцсон байна.


БНАСАУ-ын ЭСЯ-ыг Венесуэлийн нийслэл Каракас хотод 2015 онд нээж байжээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард тухайн үед БНАСАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга байсан Ким Ён Нам Венесуэлд айлчлах үеэрээ тус улсын ЭСЯ-ыг Пёньянд нээх асуудлыг хэлэлцсэн байна.

Холбоотой мэдээ