Цахилгааны төлбөр нэмэгдээд уджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-21 21:18:06

Увс /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооны энэ оны 3-р сарын 25-ны өдрийн 102-р тогтоолыг үндэслэн аймгийн Цахилгаан түгээх сүлжээ орон нутгийн өмчит компаниас 4, 5, 6 сард цахилгааны төлбөрийг нэмсэн байна. Тодруулбал, 4-р сард 3 төгрөгөөр, 5-р сард 7 төгрөгөөр 6-р сард 14 төгрөгөөр тус тус нэмжээ.

Ингэснээр цахилгааны үнэ төлбөр 1 кв тутамдаа 24 төгрөгийн нэмэгдэлттэй бичилт хийж байна. Өмнө нь айл өрхүүдийн цахилгаан ашигласны төлбөр 1 кв нь 86,8 төгрөг байсан бол одоо 100,8 төгрөг болсон аж. Харин аж ахуйн нэгжүүдийн үнэ тариф 1 кв нь 124,2 төгрөгөөс 148,2 төгрөг болж нэмэгдсэн байна.

“Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр цахилгааны үнэ тариф нэмэгдсэн, бид өөрсдөө нэмээгүй” гэсэн тайлбарыг “Цахилгаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит компаниас өглөө. 

Холбоотой мэдээ