Оюутны хотхонг 2020 онд ашиглалтад оруулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-09-30 11:29:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод суралцдаг оюутнууд 2020 онд өөрсдийн тусгай хотхонтой болно. 

Говь нутгийнхаа ирээдүй болсон оюутан залуучуудын сурч хөгжих, амьдрах орчин нөхцөлийг цогцоор нь бүрдүүлсэн уг оюутны хотхонг байгуулах санааг УИХ-ын гишүүн Л.Энхболд гаргаж ирсэн байдаг. 2011 оноос хойш энэхүү төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж ийнхүү 500 оюутан амьдрах барилгыг Хатан Туул голын хөвөөнөө барихаар болсон байна. Тус хотхоны барилга 11 давхар байх бөгөөд спорт цогцолбор, номын сан, үйлчилгээний төвтэй, орчин үеийн шинэ шийдэл бүхий барилгыг орон нутгийн "Мэнд констрашн" ХХК барьж 2020 онд ашиглалтад оруулахаар болжээ.

Уг хотхонд Өмнөговь нутгийн залуус нэг жилийн 350,000 төгрөгөөр амьдрах, хөгжих боломжийг бий болгож байна. 

Холбоотой мэдээ