“Trump Tower” цамхгийг Гренланд аралд байршуулсан зургийг нийтэлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-20 13:51:10

ВАШИНГТОН/РИА Новости/. Дэлхийн хамгийн том арал болох Гренландад “Trump Tower” цамхгийг байршуулсан зургийг “Твиттер” хуудастаа байршуулж, “ийм зүйл хийхгүй гэдгээ амлаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Данийн бүрэлдэхүүнд багтдаг Гренланд арлыг худалдаж авах боломжийг Д.Трамп авч хэлэлцэж байна гэх тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсны дараа Д.Трамп ийнхүү “Твиттер” хуудастаа нийтэлсэн байна. Энэ асуудлыг стратегийн хувьд сонирхож байсан гэдгээ тэрбээр өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.


Трампын энэхүү төлөвлөгөө нь Данийн улстөрчдийн дургүйцлийг төрүүлсэн бол Гренландын Гадаад хэргийн яам уг арлыг “худалдахгүй, харин бизнес эрхлэхэд нээлттэй” гэж мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ