Уран нугаралтын улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-19 11:30:12

Ховд /МОНЦАМЭ/. “Цайны зам өв соёлын II наадмын хүрээнд зохион байгуулсан “Алтан хэлхээ” уран нугаралтын улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Уралдааныг орон нутгийн  хүүхэд багачуудын авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, уран нугарах урлагийг олон нийтэд таниулан сурталчлах, уламжлан үлдээх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгуулав.

Хамтлаг, гоцлол төрлөөр 17 сумаас 50 орчим нугараач  хүүхэд оролцсон улсын уралдааны гоцлол төрөлд тэргүүн байрт Г.Эгшиглэн, дэд байрт Х.Ууганзаяа, гуравдугаар байрт Э.Саранзаяа, тусгай байрт Н.Намуундарь, Б.Шүрэнцэцэг шалгарсан бол хамтлаг төрлийн тэргүүн байрт “Тэнгэрийн дагинас”, дэд байрт “Хүн сарнай” хамтлагийн уран нугараач хүүхдүүд шалгарчээ. 

Холбоотой мэдээ