Эртний очир алмааз олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-16 16:55:59
Yesukheitumur Tumurbaatar

БРАЗИЛИА. /Independent/. Дэлхийн цөмтэй ойролцоо оршдог нэн эртний усан сан дотор байдаг очир алмаазыг Бразилын Жуина бүс нутгаас илрүүлжээ.


Эрдэмтдийн мэдээлснээр, галт уулын хүчтэй дэлбэрэлтээр 660-410 километрийн гүнээс дэлхийн гадаргуу дээр гарч ирсэн очир алмааз нь 4.5 тэрбум жилийн тэртээх үед хамаарах аж.


Олон улсын эрдэмтдийн баг эртний усан сангаас гарч ирсэн энэхүү очир алмаазыг шинжилж, гелийн янз бүрийн атомын хэлбэрүүд болох гелийн изотопууд илрүүлсэн болохыг шинжлэх ухааны сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсан байна.


Холбоотой мэдээ