Америкийн шинийг санаачлагчдын 35 хувь нь цагаачид

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-06 11:51:18

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын шинийг санаачлагчдын гуравны нэг гаруй хувь нь гадаадын иргэд байгаагаас үзвэл өндөр боловсролтой цагаачид тус улсын үнэт нөөц баялаг гэж тооцогдож  байж болох юм.

АНУ-ын хүн амын 13.5 хувийг гадаад цагаачид эзэлж байгаа хэдий ч шинэ санаачилга гаргаж буй хүмүүсийн 35 хувийг шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан цагаачид бүрдүүлж байгааг Вашингтон хотын Мэдээллийн технологи, шинэтгэлийн сангаас хийсэн судалгаа харуулжээ.

АНУ-д нэвтэрч буй шинэ бүтээл, оновчтой санаачилгын нэлээд хэсэг нь цагаач иргэдээс  хамааралтай болсон байна гэж тус сангийн эдийн засаг, улс төрийн шинжээч Адамс Нагер мэдэгдэв.

Мөн тэрбээр "эрдэмтэд, шинжээчид, өндөр боловсролтой хүмүүс эрдэм шинжилгээний ажил хийх, аж ахуй эрхлэх боломж хайн АНУ-д цагаачлах сонголт хийсэн. Ийм судалгаа шинжилгээ хийх боломжийг АНУ олгодог бөгөөд бидэнд нэн шаардлагатай шинэ санаа, шинэ арга замыг тэд гаргадаг" гэж тэрбээр ярьжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ