НӨАТ-ын ээлжит сугалаа ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-15 16:22:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны долоодугаар сарын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно. Тохирлыг Боловсрол телевизээр орон даяар шууд дамжуулах юм.

Иймд иргэд долоодугаар сарын 01-30-нд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ сарын сугалааны Супер шагналын сан 60 сая төгрөг байх юм.


Холбоотой мэдээ