Цагдаагийн газрын шинэ барилгын ажлын явц 40 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-15 11:58:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сард эхэлсэн Дундговь аймгийн Цагдаагийн газрын конторын шинэ барилгын ажлын явц 40 хувьтай байгаа тухай аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.

Энэ оны наймдугаар сарын 13-ны байдлаар гадна хана, зоорийн болон нэг, хоёрдугаар давхарын дотор хананы өрлөг дууссан, гуравдугаар давхарын дотор ханын өрлөг, зоорийн ханын шавардлага болон салхивч, гадна дулааны сувгийн ажлууд үргэлжилж байгаа ажээ.

Тус барилгын ажлыг улсын төсвийн 1,849.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ванхүү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар гэрээ байгуулжээ.  

Холбоотой мэдээ