Энэтхэгийн аппарат сарны тойрог замд орохоор чиглэлээ өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-08-14 14:02:43

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг улсын сансар судлалын байгууллага /ISRO/ "Чандраян-2" сарны станцыг дэлхийн тойрог замаас сар руу нисэх зам руу шилжүүлэх маневрыг лхагва гарагт шилжих шөнө хийжээ.  


"Чандраян-2" аппаратыг долдугаар сарын 22-нд хөөргөсөн юм. Уг аппарат наймдугаар сарын 20 гэхэд сарны тойрог замд орсныхоо дараа сарны Өмнөд туйлын хэсэгт "Викрам" буугч модулийг газардуулах газрыг сонгоно. Уг аппаратыг есдүгээр сарын 7-нд буулгахаар төлөвлөсөн байна.


"Чандраян-2" нь тойрог замын модуль, буугч модуль болон сарнаа явагч жижиг аппаратаас бүрджээ. "Викрам" нь сарны гадаргууд 27 кг жинтэй саран дээр явагч "Прагьян" аппаратыг сарны гадаргууд хүргэх ёстой бөгөөд уг аппарат сарны дор хаяж нэг өдөр /дэлхийн хоногоор 14 өдөр үргэлжилдэг/ судалгаа хийх ажээ.


Сарны Өмнөд туйлын хэсгийг санамсаргүй сонгоогүй гэж ISRO урьд нь мэдээлжээ. Манай гарагийн цорын ганц дагуулын энэ хэсгийг урьд өмнө нь судалж байгаагүй бөгөөд ихэвчлэн экваторын бүсийг нь судалсан байна. Энэтхэгийн сансар судлалын байгууллагын энэхүү төслийн гол зорилго нь саран дээр ус хайх юм. Үүнээс гадна, эрдэмтдийн үзэж байгаагаар, сарны энэ бүсэд дэлхийн дагуулын геологийн түүхийн талаар маш их зүйлийг хэлж чадах сарны чулуулгийн тогтоц байгаа аж.


Холбоотой мэдээ