Б.Жонсон шоронгуудын аюулгүй байдлыг чангатгахаа амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-13 10:06:50

ЛОНДОН. /BBC/. Англи, Уэльст байрладаг шоронгуудын аюулгүй байдлыг чангатгаж, гэмт хэргийн гаралтыг бууруулахад 100 сая фунт стерлинг зориулна гэж Их Британийн Засгийн газраас мэдээлжээ.


Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, нисэх буудлынхтай ижил төстэй рентген сканнер, металл илрүүлэгч зэрэг төхөөрөмжийг шоронгуудад нэвтрүүлэх ажээ.


“Зэвсэг, мансууруулах бодис, гар утас зэргийг хорих газрууд руу оруулахыг зогсоосноор эдгээр газрыг “муу хүмүүсийг улам дордуулах үйлдвэр” болохоос урьдчилан сэргийлнэ” гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлсэн байна.


Харин Хөдөлмөрийн намын төлөөлөгчид Б.Жонсоныг “юухан хийхнээр зугаацаж байна” хэмээн шүүмжлээд, дээр дурдсан арга хэмжээ нь “шорон дахь хүчирхийллийг улам даамжруулна” гэж мэдэгджээ.


Англи, Уэльст нэмэгдсээр буй гэмт хэргийн тоог бууруулахын тулд 10 мянган шорон нэмж бий болгох хөтөлбөр зарлаж, ирэх хоёр жилийн хугацаанд Англи, Уэльсийн хамгаалалтын албанд 85 сая гаруй фунт стерлинг олгоно хэмээн Б.Жонсон өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ