Дөрөвдүгээр сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-06 08:05:51

09.00 цагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын ажил” зөвлөлгөөн Нийслэлийн иргэний танхимд болно.

09.00 цагт Дэлхийн хүмүүнлэгийн тэргүүн, Олон улсын Улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Петер Маурер МУЗН-т зочилж, хүмүүнлэг үйлстэн, сайн дурын идэвхтэн болон хүүхэд залуучуудтай уулзана.

09.00 цагт Ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудыг хамарсан Монголын анхны Манлайллын симпозиум "Сити" Дээд сургууль, "Гурван тамир" бүрэн дунд сургуулийн байранд болно.

10.00 цагт “Эрдмийн Чуулган-58" эмнэлзүйн салбар чуулган АШУҮИС-ийн Оюутны соёлын төв болон Эко цогцолборт болно.

10.00 цагт “Витаминжуулалтын аян”-ны талаарх хэвлэлийн бага хурал ЭМСЯ-нд болно.

10.30 цагт БОНХАЖЯ Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол  БОНХАЖЯ-нд болно.

11.00 цагт “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-д “Нефтийн үнийн зөвшилцөх уулзалт” болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д БЗД дэх "Оросын" гэх байруудын оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Ой хээрийн түймэр, ан агнуур, бугын эвэр унах үе, тусгай хамгаалалттай газар нутгын асуудлаар БОНХАЖЯ-ны байранд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хурлын танхимд зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажил баасан гарагт эхлэх талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Чингэлтэй дүүргээс Халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 3 сарын аяны хүрээнд хүүхдүүдийн дунд давамгайлж буй өвчлөлийг хэрхэн бууруулах талаар нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн 5 дугаар сургуульд зохион байгуулна.

14.00 цагт МХО-нд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” зөвлөлгөөн болно.

15.00 цагт УУЯ, Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар Монгол Улсын олборлох салбарын хөгжилд хамтран ажиллах цаашдын боломжийн талаар харилцан санал солилцох зорилго бүхий эрмэлзлийн бичигт цагт гарын үсэг зурах арга хэмжээ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд болно.

Төрийн ордонд

09.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д болно.

09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болно.

14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д болно.

"Монгол ньюс" Мэдээллийн төвд

11.00 цагт  Монголын телевизүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт Бизнесийн орчны талаар иргэн А.Эрдэнэбат мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон энэ салбарын олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд нэгдэж “ХАА-н салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт Цэргийн госпиталийн эмч нарын буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ