Дуу авиа гаргадаг үлэг гүрвэлийн хүрээлэнтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2015-09-19 17:52:22

Үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээгддэг Өмнөговь аймагт Монголын хамгийн анхны Үлэг гүрвэлийн үзмэр бүхий цэцэрлэгт хүрээлэн 2015 оны 11 дүгээр сард ашиглалтанд орохоор зэхэж байна.

Энд нийтдээ 10 га бүхий талбайд 8,1 тэрбум төгрөгийн өртгөөр бүтээн босгож байгаа уг цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн хөшөө бүтэж байна. Уг хөшөөний онцлог нь хөдөлж, дуугардаг гэдгээрээ Монголд анх удаа гэдгээрээ онцлогтой юм. Мөн Монголдоо анхных болох 30 метр диаметрт гэрэлтэж, хөгжмийн хэмнэлээр “бүжиглэдэг” усан оргилуур байгуулна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Говь-Эрдэнэс” ХХК хариуцан ажиллаж байна.

Тус хүрээлэнг өнгөрсөн зургадугаар сард ашиглалтанд оруулах байсан хур бороо их орсон, мөн сарын турш цахилгаан тасарсан зэрэг шалтгаанаар ажил удааширчээ. Тус хүрээлэнгийн 40 хувь нь бүхэлдээ ногоон байгууламж байх бөгөөд цаашдаа улам өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд