Сэвлэг үргээх болон үс засуулбал эрхтэн хурц болно

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-11 09:53:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 11. Адъяа гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.


Барилдлага: Үхэх 

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 

Суудал: Ус

Наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ